SAMARI WOR K S

Дэлхийн өнцөг булан бүрээс 2D хөгжөөн дэмжигчид цугладаг Японы хамгийн том NFT платформ болох OVO (ovo.space)-тай манай NFT төсөл “KENRAN” нь бизнесийн хамтын ажиллагааны цогц гэрээнд гарын үсэг зурлаа.

Японы хамгийн том NFT платформ, 48 цагийн дотор 9,000 давсан гача (gacha) зарж, платформын шилжүүлгийн тоогоороо 100,000 давж, 60,000 давсан NFT борлуулж гайхалтай рекорд тогтоосон OVO (ovo.space) -той AMT-ийн “KENRAN” NFT төсөл хамтран ажиллахаар болж бизнесийн хамтын ажиллагааны цогц гэрээнд гарын үсэг зурлаа. OVO нь голограф AR технологи бүхий NFT хөрөнгө гаргах, арилжаалах, ашиглалтын кейс боловсруулах, түүний экосистемийг бий болгох, коммюнити байгуулах, маркетинг хийх гэх мэт нэг цэгийн үйлчилгээ, шийдлүүдийг санал болгодог NFT платформ юм. Нэмж дурдахад OVO-ийн “Nyathees NFT” нь нийт 60,000 ширхэг гарч бүгд зарагдсан ба тусгайлан гаргасан NFT нь 270,000 ам.доллараар (ойролцоогоор 37 сая иенд) зарагдсан байна. Энэ нь 2D контентоор бүтсэн хамгийн амжилттай болсон NFT контентүүдийн нэг билээ. NFT болон Web3.0-ийн салбарт асар их оролцоотой платформ юм.

Энэхүү хамтын ажиллагаагаар AMT нь AMT-аас санаачлан хэрэгжүүлж буй “KENRAN” NFT төслийн бүтээн байгуулалтыг хурдасгах ба үүний зэрэгцээ Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дэвшүүлсэн “Cool Japan” төслийн хэрэгжүүлэлтэд ч мөн оролцох болно. Ингэснээр бид блокчэйн, Web3.0 салбар төдийгүй Японы поп соёл, дэд соёлын зах зээлийг улам өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ эрин үеийн шинэ үнэ цэнийг бүтээгчдийн нэг болохын хувьд бид энэхүү төсөлд оролцож буй бүх хүмүүстэй хамт саруул хөгжлийн төлөө зорих болно.

OVO Official Website
https://www.ovo.space/

OVO Twitter
https://twitter.com/ovo__Official

OVO Japan Twitter
https://twitter.com/ovo_japan

OVO Medium
https://medium.com/@ovonft

OVO Discord
http://discord.gg/ovonft

  • EN
  • MN
  • JP