SAMARI WOR K S

Бид Японы тоглоомын салбарт арвин ололт амжилт, туршлагатай, техникийн өндөр ур чадвартай мэргэжлийн гишүүдээс бүрдсэн BIGBANG ХХК-тай блокчэйн тоглоом хөгжүүлэх бизнесийн холбоотны гэрээ байгууллаа.

АМТ нь Япон болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй КОНАМИ (KONAMI GROUP) компанид продюсерээр олон олон төслийг хэрэгжүүлж, 15 сая гишүүнтэйгээрээ бахархах ДЕНА ХК (DENA Co.,Ltd) -н гар утсанд зориулсан портал сайт, мөн SNS Mobage тоглоомын планнер, продюсерээр ажиллаж олон сонирхолтой тоглоомыг зохион бүтээж ирсэн, нээлттэй платформ дээр олны анхаарлыг татсан олон сонирхолтой тоглоомыг нийтэд түгээж буй Китагава Ацушигээр
удирдуулсан, “Дэлхийн бүх хүмүүс үнэн сэтгэлээсээ хөгжилдэх ертөнцийг бий болгох” орилготойгоор тоглоом, энтертэйментийг шинээр бүтээх, хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий BIGBANG Co.,Ltd компанитай хамтран ажиллах боллоо.

АМТ компанийн Web3.0 орчинд бүтээх шинэ үнэ цэнэ бүхий “Cosplay to earn” блокчэйн тоглоомын хөгжүүлэлтийг хамтран хийхээр хамтын ажиллагааны цогц гэрээг хийлээ.
BIGBANG Co.,Ltd компани нь Японы сошиал тоглоом болон аппликэйшний ертөнцийн түүхийг бүтээж ирсэн туршлагатай инженер, криэтор бүхий, шинэ үеийн тоглоом, интертэйментийг зохион бүтээх мэргэжлийн багаас бүрдсэн. Тэдний бүтээсэн “SengokuChronicle” , Нинтендо компанийн “Pokemon GO” болон түүнээс ч өмнө зохион бүтээсэн байршил тодорхойлогчтой, бодит ертөнцийг тоглоомын ертөнцтэй холбосон PRG хөгжүүлэлттэй тоглоом “MONQUE” нь тоглоомын ертөнцийн тэргүүлэгч нь байж олон олон сонирхогчийг байлдан дагуулсаар байна.


АМТ нь энэхүү хамтын ажиллагаагаар бидний SNS хэлбэрийн блокчэйн тоглоомын “RYORAN” төслийн хэсэг болох “Cosplay to earn” тоглоомын хөгжүүлэлтийг хамтран хийх юм. Энэхүү төслөөрөө та бүхэнд манай компанийн гол үзэл баримтлал “Бие биеэнээ байгаагаар нь хүлээн авч ойлгож, хүндэлж, бүх хүмүүс өөрийнхөө амьдрах нийгмийг бүтээх” зорилгоо хэрэгжүүлэхэд түлхэц болно гэж итгэж байна.

BIGBANG Inc. Official Website
http://www.bigb.jp/

  • EN
  • MN
  • JP