SAMARI WOR K S

Япон улсын Айчи мужийн Оказаки хотоос хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны “QURUWA стратеги” төслийн хүрээнд зохион байгуулагдах “QURUWA Summer Festival 2022”-ын гүйцэтгэх хороотой METAVERSE хөгжүүлэх хамтын ажиллагаа болон, үндсэн ивээн тэтгэгчийн гэрээг байгуулав.

AMT нь Айчи мужын Оказаки хотын хэрэгжүүлж буй “QURUWA стратеги” –н гол төсөл болох “QURUWA Summer Festival 2022” зохион байгуулах хороотой Оказаки хотыг  илүү таниулах зорилгоор,  Оказаки хотын контентоор METAVERSE хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ болон, үндсэн ивээн тэтгэгчийн гэрээ байгууллаа.

QURUWA бол Оказаки хотоор урсдаг Отогава голын дэргэд байрлах нийтийн эзэмшлийн талбай бөгөөд хотын захиргаа иргэдтэй хамтран хүн бүр “хийж үзмээр байна, туршиж үзмээр байна”-г дэмжих зорилгоор байгуулагдсан газар юм.

Түүнчлэн Оказаки хот нь агуу удирдагч, агуу баатар Иэясү Токугавагийн төрсөн газар гэдгээрээ алдартай бөгөөд Араши хамтлагийн Жун Мацумотогийн тоглосон NHK “Яах вэ Иэясу” 2023 оны олон ангит киноны зураг авалтын газар юм. Киноны нөлөөгөөр улс орны өнцөг булан бүрээс олны анхаарлыг татаж байгаа газар юм.

Энэхүү түншлэлээр дамжуулан AMT нь AMT-ийн хөгжүүлж, сурталчилж буй “SETSUNA” METAVERS төслийн агуулгыг өргөжүүлэхээс гадна Оказаки хот болон QURUWA-г өөрийн платформоор дамжуулан дэлхий даяар түгээн дэлгэрүүлснээр Японд бидний үзэж амжаагүй олон гайхалтай соёл үзмэрүүд байсаар байгааг дэлхий нийтэд сурталчлах болно.

Бидний баримталдаг зарчмуудын нэг “Олон янзын байдалтай дасан зохицон, хүн бүр өөрийнхөөрөө амьдрах боломжтой нийгмийг бий болгох”-г цоо шинэ хандлагаар тусгаж өгөх юм.

AMT нь энэ төсөлд хамрагдсан бүх хүмүүстэй хамт хөгжих болно.

QURUWA Summer Festival 2022 Official Website
https://www.quruwa-summerfes.wasshoi-sakura.com

Wasshoi with everyone! Sakurajyo Bridge Summer Festival
https://wasshoi-sakura.com/

  • EN
  • MN
  • JP