SAMARI WOR K S

Косплей чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ONIGIRI Plus компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Японы дэд соёл глобалчлал, хил дамнасан технологийн хөгжлийн үр нөлөөгөөр биет бус хөрөнгийн эрхийн асуудал улам бүр нарийн төвөгтэй болж зохиогч, уран бүтээлчдийн эрх зөрчигдөж байгаа билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид NFT, блокчэйн технологийг ашиглан косплэй соёлыг дэлгэрүүлэх, байр суурийг дээшлүүлэх зорилгоор шинэ уран бүтээлчийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. ONIGIRI Plus компани нь косплэй соёлын байр суурийг дээшлүүлэх, улмаар Японы дэд соёлыг бүхэлд нь төрөл, чиглэл бүрт нь хөгжүүлэхийг эрмэлзэж буй компани юм.

Уг хамтын ажиллагааны хүрээнд AMT болон ONIGIRI Plus компани хамтран косплэй болон Японы дэд соёлд хамаарах NFT-ыг гаргах, NFT-ын дуудлага худалдааны цахим хуудсыг бүтээх, төрөл бүрэн косплэй уран бүтээлчдийг гол дүрд нь тоглуулсан бодит болон хийсвэр зүйлсийг хослуулсан шинэ контентийг бүтээх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохироод байна. Японы дэд соёлын зах зээлийг бүхэлд нь хөгжүүлэх, уран бүтээлч, зохиогчдийн эрхийг хамгаалах, орлогыг нэмэгдүүлэх явцыг хурдасгах боломжтой гэж үзэж байгаа юм.

ONIGIRI Plus Inc. Official Site
http://onigiri.jpn.com/index.php

ONIGIRI Plus Inc. Twitter
https://twitter.com/onigiriinc

  • EN
  • MN
  • JP