ДЭЛХИЙ ДАХЬ БИРЖИЙН ЖАГСААЛТ
2022 оны 7-р сард IEO-оос хойш AMT токенууд нь AMT-ийн боловсруулсан "KAGERO" , "KENRAN" , "SETSUNA" , "RYOURAN"-ыг хэрэгжүүлдэг өвөрмөц экосистемээр дэмжигддэг бөгөөд дэлхий даяар SDG-ийг сурталчилсан дэлхийн анхны токенууд юм. крипто хөрөнгийн бирж дээр бүртгүүлэхээр төлөвлөж байна.
Ирээдүйд олон томоохон крипто хөрөнгийн биржүүдэд бүртгүүлснээр бид AMT жетонуудын хүлээн зөвшөөрөгдөх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ үнэ цэнийг бий болгож, AMT экосистемийг асар хурдацтай өргөжүүлэх болно.
КРИПТО МӨНГӨН ТЭМДЭГТЭД ЗОРИУЛСАН БҮРЭН АВТОМАТ АРИЛЖААНЫ ПРОГРАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ
AMT нь дэлхий дахинаа түгсэн, хамгийн дэвшилтэт, орчин үеийн Японы форекс арилжааны технологийг авч, AMT-д хамаарах технологи болон хиймэл оюун ухааныг програмыг боловсронгуй болгох, сайжруулахад ашиглах замаар маш өндөр нарийвчлал бүхий крипто хөрөнгийн арилжааны технологид хөрвүүлсэн. Улмаар бид "KAGERO" нэртэй өндөр нарийвчлалтай, тогтвортойгоор ирээдүйн тооцоолол хийх чадвартай бүрэн автомат крипто хөрөнгийн арилжааны технологийг бүтээж чадлаа. “KAGEROU” програм нь таамаглалыг боломжит бүх түвшинд бууруулахыг зорьсон учраас арилжааны талаарх ямар нэгэн туршлага, мэдлэггүй байсан ч арилжаанд итгэлтэйгээр оролцох боломжийг олгож, хөрөнгийн удирдлагын шинэ хэв маягийг бий болгосон.
DETAIL PAGEЯПОНЫ ДЭД СОЁЛД ЧИГЛЭСЭН NFT ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖҮҮЛЭХ
Web 3.0-ын төлөөлөл болсон шинэ хөрөнгийн хувиар "KENRAN" буюу AMT-ын NFT зах зээлийг хөгжүүлэх ба Японы поп соёл, дэд соёлд тухайлан чиглэгдсэн NFT-ыг бий болгох, арилжих зорилт тавиад байна. Энэ зах зээл AMT токен эзэмшигчдэд анимэ, залуусын шүтээн одууд, уран бүтээлчид, косплэйчид, дуу хөгжим, уламжлалт соёл болон уламжлалт гар урлал зэрэг Японы төрөл бүрийн соёлын бүтээгдэхүүнээр баялаг сантай, онцгой, өндөр үнэ цэнэ шингэсэн NFT-д хялбархнаар нэвтрэх боломжийг олгох болно. AMT-ын онцгой технологийн үр дүнд бүтээгдсэн шинэ үеийн хөрөнгө нь “бүх хүнд” “энгийн” хэлбэрээр нээлттэй байх болно.
"KENRAN"-ын давуу тал
Тус компани нь Японы анимэ, тоглоом, залуусын шүтээн одууд, косплэй, энтертаймэнт урлаг, кино урлаг, хөгжмийн салбарынхантай ойр нягт, харилцаа холбоотой ажилладаг. Түүнээс гадна бид Япон, Сингапур, Монгол болон Азийн бусад улс орнууд, Ойрхи Дорнодын Арабын Нэгдсэн Эмират Улсад өөрсдийн хүчирхэг сүлжээг бий болгосон. Энэхүү нөөцийг AMT-ын дэвшилтэт технологитой хослуулснаар “KENRAN”-ы үнэ цэнийг нэмэх, үл давтагдах чанарыг бий болгох бөгөөд AMT-ын NFT болон тэдний уран бүтээлчдэд ирэх үр ашгийг бодитоор нэмэгдүүлэх юм. “KENRAN”-ы үнэ цэнийг нэмэх, үл давтагдах чанарыг бий болгох зорилгын дагуу AMT нь нийт уран бүтээлчидтэйгээ хамтран харилцан үр ашигтай, эрүүл хөгжлийн төлөө хамтран ажиллахыг эрмэлзэх болно.
ЯПОНЫ ДЭД СОЁЛ БОЛОН УЛАМЖЛАЛТ СОЁЛД ЧИГЛЭСЭН “METAVERSE” ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖҮҮЛЭХ
Web 3.0-ын төлөөлөл болсон шинэ үнэ цэнийн хувиар "SETSUNA" буюу AMT-ын Японы уламжлалт соёл болон дэд соёлд тухайлан чиглэсэн metaverse-ийг хөгжүүлэх зорилт тавиад байна. Японд “Сүм хийд”, “Кабуки”, “Нишикигои” зэрэг олон зууны туршид хөгжин бий болсон гайхамшигт уламжлал байдаг бөгөөд орчин үед “ОТАКУ”, “Косплэй”, “ОМОТЭНАШИ” зэрэг соёл бий боллоо. Японы эдгээр соёлыг AMT-ын технологи, AR, VR-тай хослуулан бодит болон хийсвэр орон зайг холбосон дэлхийн хамгийн анхны интерактив Metaverse туршлагыг бий болгох юм. Улмаар AMT токен эзэмшигчдэд шинэ туршлага, догдлолыг олгохыг зорьж байна. Японы соёлын хувьд AMT түүнийг цахим хэлбэрээр дэлхий даяар хадгалах, хамгаалах, түгээх ач холбогдолтой.

ЯПОНЫ ДЭД СОЁЛД ТУЛГУУРЛАСАН БЛОКЧЭЙН ТОГЛООМЫГ ХӨГЖҮҮЛЭХ
Манай компанийн зарчим нь “Ядуурал, ялгаварлал, тэгш бус байдлыг үгүй болгож, энх тайван, шударга ёсыг хүн бүр тэгш хүртэх экосистемийг бий болгох” юм. Манай зарчимд нийцсэн эдийн засгийн үйл ажиллагааны нэг нь “RYOURAN” буюу косплэйчдэд зориулсан нийгмийн сүлжээний блокчэйн тоглоомыг хөгжүүлэх явдал байна. Уг тоглоомын түлхүүр үгийг “Орлоготой косплэй” хэмээн тодорхойлсон бөгөөд косплэй хийнгээ орлого олох боломжгүй байсан өнгөрсөн туршлагыг халж, "RYOURAN"-ы тусламжтайгаар орлого олох, үр шим хүртэх боломжийг косплэйчдэд олгох юм. “RYOURAN” систем нь косплэйчдэд зөвхөн косплэй хийнгээ орлого олох, бусад үр шим хүртэх боломжийг AMT-ын технологийн тусламжтайгаар бий болгох юм. Бидний зүгээс косплэй урлагийг цөөнхийн урлаг гэж үзэх хандлагыг өөрчлөх хүсэлтэй бөгөөд “бусдаас өөр ялгаатай байгаа байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэлдэг, хүн бүр өөрсдийн хүслээр амьдрах боломжтой нийгмийг бий болгох” зорилгоор бусдын бага аялсан замыг засч тордон шинэ үеийг бүтээхийг хүсч байна.