SAMARI WOR K S

“Hasamareru Otoko-tachi”-ыг бүтээгч Mimi-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

AMT-ын үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь “Ядуурал, ялгаварлал, тэгш бус байдлыг үгүй болгож, энхтайван, шударга ёсыг хүн бүр тэгш хүртэх экосистемийг бий болгох” юм. Энэхүү зорилгынхоо хүрээнд уран бүтээлч mimi-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтарсан NFT хөгжүүлэхээр тохирлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд бид “Hasamareru Otoko-tachi” цувралыг NFT хэлбэрээр гаргах юм. “Hasamareru Otoko-tachi” цуврал нь уран бүтээлч mimi-ын бүтээлч үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд 2015 оны 7 дугаар сард BCCKS-ын жагсаалтаар 4 дүгээрт жагсаж байв. “Hasamareru Otoko-tachi” цувралыг нийтэлснээрээ бид ЛГБТ хүмүүсийн талаар сөрөг ойлголттой, хүйсийн тэгш бус байдал ихтэй Японы нийгэмд зохих нөлөөг үзүүлнэ гэж найдаж байна. Бид “бусдаас өөр ялгаатай байгаа байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэлдэг, хүн бүр өөрсдийн хүслээрамьдрах боломжтой нийгмийг бий болгох” зорилгоо хэрэгжүүлэхдээ энэхүү шинэ хандлагыг ашиглах болно.

Tsuyoionna Official Site
https://molove.info/

Hasamarellu Otoko-tachi Nico Nico video
https://www.nicovideo.jp/watch/sm15791279

Контемпрори урлаг болон дижитал технологийг хослуулах замаар шинэ үнэ цэнэ, шинэ энтертайнментийг бий болгохоор Хажиме Цүцүитэй захиралтай Ha2 компанитай хамтрахаар тохирлоо.

AI-dea ХХК-иар дамжуулан AMT компани нь Ha2 ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Бидний хамтын ажиллагааны зорилго нь блокчэйн болон урлагийг хослуулан дижитал технологиор дамжуулан шинэ энтертайнментийг бий болгох, үнэ цэнийг бүтээх байна.

2000-аад оны эхэн үеэс эхлэн Хажиме Цүцүи уран бүтээлч нь гэрэл зураг, уран зурагт тулгуурлан өөрийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд урлаг, контемпрори поп соёлын нэгэн төлөөлөгч болсон юм. Зураачийн хувиар тэрээр Japan Art Grand Prix Holbein Sponsor Award, кино бүтээгчийн хувиар Шанхайн Олон улсын телевизийн фестивалийн шилдэг уран бүтээлчийн шагналыг тус тус хүртэж байсан.

Хамтын ажиллагааны хүрээнд энтертайнментийн салбарт шинэчлэл, шинэ үнэ цэнийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

TSUTSUI HAJIME Official Site
https://www.tsutsuihajime.com/

YouTube
https://www.youtube.com/user/nozanozanozanoza

Facebook
https://www.facebook.com/hajimerock/